АРХАНГАЙ: 50 өрхийн 20.9 мянган толгой мал отроор өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-02-07 14:26:28

Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 50 өрхийн 20.9 мянган толгой мал оторлож байна.


Үүнээс өөрийн аймаг дотроо 41 өрхийн 14.7 мянган толгой мал, харин Завхан, Баянхонгор аймгаас 9 өрхийн 6.2 мянган толгой мал отроор өвөлжиж байна. 


Өөрөөр хэлбэл, Өлзийт сумын Байшир багт Завханаас нэг өрх, Бодонт багт нэг өрх, Чулуут сумын Хүрэм Багт Баянхонгор аймгийн Жаргалант сумаас 2 өрхийн 600 толгой мал, Тариат сумын Тэрх багт Завханаас 3 өрхийн 300 үхэр, 1600 хонь, 100 адуу, Цагааннуур багт Баянхонгор аймгийн Гурванбулагаас 2 өрх тус тус  отроор өвөлжиж байна.


Аймаг дотроо Жаргалант, Тариат, Эрдэнэмандал сумдын 40 өрхийн 14.7 мянган толгой мал  Цэцэрлэг,  Тариат, Өндөр-Улаан суманд отроор өвөлжиж байна.


Холбоотой мэдээ