ОРХОН: Хуримтлалтай иргэн болгон төлөвшүүлэх хөтөлбөр нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-02-11 12:21:47

Баян-Өндөр, 2025 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад санхүүгийн суурь мэдлэг олгох, зөв удирдах, зүй зохистой хэрэглээний дадалд хэвшүүлэх, хуримтлалтай иргэн болгох төлөвшүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Level Up” хөтөлбөр өнөөдөр Уурхайчин соёлын ордонд нээлтээ хийлээ.


Тус хөтөлбөрийг УИХ-ын даргын санаачилгаар Монголбанк, Боловсролын ерөнхий газар хамтран хэрэгжүүлж байгаа юм. Уг хөтөлбөрт нийслэлийн 6 дүүрэг, Орхон, Булган, Говь-Алтай, Ховд аймгийн 5000 сурагчийг хөтөлбөрт хамруулахаар зорьжээ. Нээлтийн үеэр сурагчдад УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр нарын албаны хүмүүс "Санхүүгийн боловсрол миний амьдралд" сэдвийн хүрээнд чөлөөт ярилцлага хийлээ.




Холбоотой мэдээ