СҮХБААТАР: Цагдаагийн алба хаагчид хилийн манаанд үүрэг гүйцэтгэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын тасаг бүрийг төлөөлсөн найман ахлах албан тушаалтан, хилчин дайчдын хамтаар эх орны торгон хилийн зурваст харуулын үүрэг гүйцэтгээд иржээ.
Адилхан тангараг өргөсөн төрийн тусгай үүрэгт алба хаагчид хэдий
ч хүн хүний ажлыг өөрийн биеэр
хийж байж гоё сайхныг нь мөн хүнд хэцүүг нь мэдэрдэг юм билээ. Гэхдээ
мориндоо мордоод эх орныхоо торгон хилийг харж зогсох, би хамгаалж байгаа гэж
бодох төдийд омогшиж, хилчин дайчдаараа илүү ихээр бахархсан хэмээн зарим нь сэтгэгдлээ илэрхийлж байв. Тус үйл ажиллагаанд хамрагдсан алба хаагч бүр сэтгэгдэл өндөр байна
Цагдаагийн газраас алба хаагчдыг өөрийн болон бусдын амжилт, хамт олон, эрхэлж буй ажил, эх орноороо бахархах сэтгэгдлийг төрүүлэх зорилгоор “Бахархал-Талархал” сарын аяныг өрнүүлж байгаа юм. Үүний хүрээнд энэ оны хоёрдугаар сарын 7,8-ны өдрүүдэд дээрх бүрэлдэхүүн Хилийн цэргийн 0184 дүгээр ангид ажиллажээ. Тэд харилцан туршлага солилцон цэргийн алба хаагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, хил орчмын бүсэд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр харилцан санал солилцож хамтдаа хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөжээ.