Б.Нетаньяху: Барьцааны хүмүүсийг суллахгүй бол цэргийн ажиллагааг үргэлжлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-02-12 09:32:06

ЙЕРУСАЛИМ, 2025 оны хоёрдугаар сарын 12 /DW/. ХАМАС бүлэглэлийнхэн барьцааны хүмүүсийг ирэх бямба гаргийн үд дунд гэхэд суллахгүй бол Газын зурваст “ширүүн тулалдаан” дахин үргэлжилнэ гэж Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху анхааруулан мэдэгджээ. Гэхдээ барьцаанд байгаа бүх хүнийг үү эсвэл бямба гарагт суллах гэж байсан гурван хүнийг дурдсан уу гэдэг  нь тодорхойгүй байна. 


Израилын тал хэлэлцээрийн үндсэн заалтуудыг зөрчсөн тул бямба гарагт барьцааны гурван хүнийг суллах шийдвэрийг цуцлахад хүрлээ гэж даваа гарагт ХАМАС мэдэгдсэн нь гал зогсоох тохиролцоонд эргэлзээ төрүүлээд байгаа юм.  


“Хэрэв ХАМАС барьцаанд байгаа хүмүүсийг бямба гаргийн үд гэхэд буцааж өгөхгүй бол гал зогсоох хэлэлцээр дуусгавар болж, ХАМАС зайлшгүй ялагдах хүртэл Израилын Батлан ​​хамгаалах хүчин ширүүн тулалдааныг үргэлжлүүлнэ” гэж Б.Нетаньяху онц байдлын засгийн газрын хуралдааны дараа хэлжээ. Үүний дараа Израилын арми өмнө зүгт нэмэлт хүч байрлуулна гэдгээ мэдэгдсэн байна. “Нэмэлт хүч, тэдний дотор бэлтгэл цэргүүдээр хүчээ зузаатгахаар шийдвэрлэсэн” гэж Батлан хамгаалах хүчин мягмар гарагт мэдэгдээд, энэ алхмыг “янз бүрийн хувилбаруудад бэлэн байхын тулд хийсэн” гэдгийг дурджээ.



Холбоотой мэдээ