БУЛГАН: Хойд бүсийн хөгжлийн төвийн салбарыг Булган аймагт нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-02-12 11:29:49

Булган, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх, "Хойд бүс"-ийн тэргүүлэх чиглэлүүдийн зохистой хослол бүхий хүний хөгжлийн тэгш хүртээмжийг хангасан бүс нутаг болгон хөгжүүлэх, мэдээлэл хуваалцах, хойд бүсийн хөгжилд иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачдыг оролцуулах, тэдний дуу хоолойг хүргэх зорилготой “Хойд бүсийн хөгжлийн төв”-ийн салбар Булган аймагт албан ёсоор байгууллаа.


Салбарын нээлтэд “Хойд бүсийн хөгжлийн төв”-ийн танилцуулгыг УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, салбар зөвлөлийн танилцуулгыг Булган аймаг дахь салбарын тэргүүн Н.Мөнх-Эрдэнэ, төслийн мэдээлэл болон хэрэгжүүлэх арга зам, боломжуудын талаар илтгэлээ.

 

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир “Хойд бүсийн хөгжлийн төв”-ийн Булган аймаг дахь салбарын нээлтэд “Бүсийн хөгжил Булганы сэргэлт” сэдвээр илтгэл тавьж, илтгэлийн дараа “Хойд бүсийн хөгжлийн төв”-ийн Булган аймаг дахь салбарын нээлтэд Улаанбаатар хотоос ирсэн 10 гаруй байгууллагын 15 төлөөлөгч, мөн нээлтэд оролцсон иргэд, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж хөдөлмөр эрхлэгч иргэд, байгууллагын төлөөллүүд бизнес хөгжилд тулгамдаж буй асуудлаа дэвшүүлж, сонирхсон асуултдаа хариулт авлаа.

 








Холбоотой мэдээ