ХӨВСГӨЛ: Хөдөө аж ахуйн салбарын Улсын аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-02-12 15:55:20

Мөрөн, 2025 оны  хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас сар шинийн баярын өмнө хөдөө аж ахуйн салбарын  Улсын аваргуудыг  шалгаруулдаг уламжлалтай.


Хоймор нутгаас Улсын аварга малчин 11, Улсын хошой аварга малчин 1, Улсын аварга саальчин 2, Улсын аварга тариаланч 1, Улсын аварга тариаланч хамт олон 1 тодорсон байна.


Улсын аварга малчнаар Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Хавтага багийн малчин Л. Бадамханд,  Цагаан-Уул сумын Тосон багийн малчин Б. Мөнхбат,  Баянзүрх сумын Тоом багийн малчин Ч. Дандар, Цэцэрлэг сумын Ренчинжугнай багийн малчин Ч.Цогбаяр, Мөрөн сумын Дулаан багийн малчин З. Цэдэнсодном,  Улаан-Уул сумын Соёо багийн малчин Р.Галсан, Рэнчинлхүмбэ сумын Ходон багийн малчин Ц.Баатархүү, Рашаант сумын Их ац багийн малчин Д. Даваажав,  Эрдэнэбулган сумын Удган багийн Т. Манлайбаатар, Их-Уул сумын Их-Уул багийн малчин Т. Отгонтогтох, Галт сумын Зүрх багийн малчин Э.Өлзийбадрах нар шалгарсан байна.


Улсын хошой аварга малчнаар  Тосонцэнгэл сумын Сүүл-Улаан багийн малчин Я. Баасандорж, Улсын аварга саальчнаар Шинэ-Идэр сумын Баяннуур багийн саальчин Г. Эрдэнэцэцэг, Арбулаг сумын Бэлбулаг багийн саальчин Д. Нямсүрэн Улсын аварга тариаланчаар Тариалан сумын иргэн С.Анхбаяр, Улсын аварга тариаланч хамт олноор  Тариалан сумын Хонгор хувт ХХК тус тус шалгарчээ.

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ