Дөрвөн удаа санал хураасны эцэст Грекийн ерөнхийлөгчийг сонгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-02-12 17:57:43

АФИН, 2025 оны хоёрдугаар сарын 12 /TASS/. Грекийн парламент Ерөнхий сайд Кириакос Мицотакисын санал болгосны дагуу парламентын дарга асан Костас Константинос Тасуласыг дөрөв дэх удаагийн санал хураалтаар шинэ ерөнхийлөгчөөр сонголоо. 


Нэгдүгээр сарын 25, 31 болон хоёрдугаар сарын 6-нд болсон эхний гурван шатны санал хураалт амжилтгүй болжээ. Эхний болон хоёр дахь шатны санал хураалтаар Грекийн Ерөнхийлөгчийг сонгохын тулд парламентын гуравны хоёрынх нь (300 суудалтай парламентад 200 санал), гурав дахь санал хураалтад тавны гурвынх нь (180 санал) саналыг авах шаардлагатай байв. Гурван удаа явуулсан санал хураалтаар парламентын 160 гишүүн К.Тасуласыг дэмжсэн байна. Дөрөв дэх шатны санал хураалтад 151 хүний саналаар түүнийг ерөнхийлөгчөөр сонгожээ.


К.Тасуласыг нэр дэвшүүлсэн эрх баригч “Шинэ ардчилал” нам тус улсын хууль тогтоох дээд байгууллагад 156 суудалтай ажээ. 

Холбоотой мэдээ