АРХАНГАЙ: “Бага хангай” ХХК улсын хошой аварга “Тариаланч хамт олон” болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгаруулжээ.
Архангай аймгаас хошой аварга малчин нэг, аварга малчин зургаа, аварга саальчин, аварга тариаланч хамт олон тус тус нэг шалгарсан байна. Аварга малчдыг дурдъя.
Улсын хошой аварга малчин: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн малчин Гочоогийн Ганбаатар,
Улсын аварга саальчин: Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод багийн саальчин Дашдаваагийн Мадиймаа,
*Улсын аварга тариаланч
хамт олон: Архангай аймгийн Төвшрүүлэх сумын “Бага хангай” ХХК
Монгол Улсын аварга малчнаар:
* Өндөр-Улаан сумын
Хануй багийн малчин Мухлаашийн Баданжүний
* Батцэнгэл сумын Дэл
багийн малчин Лхагвасүрэнгийн Отгонбаяр
* Хашаат сумын Цайдам
багийн малчин Доржийн Доржготов
* Ихтамир сумын Хөхнуур
багийн малчин Пүрэвийн Нармандах
* Чулуут сумын Хайрхан
багийн малчин Дашжоогийн Ганбаатар
* Хотонт сумын Цайдам
багийн малчин Чимэддоржийн Буяндэлгэр нар шалгарчээ