ӨВӨРХАНГАЙ: Улсын аварга малчнаар долоон хүн шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Сар шинийн босгон дээр Өвөрхангай аймгаас Улсын аварга малчин долоо төрлөө.
- Гучин-Ус сумын Гучин багийн малчин
Дэмбэрэлийн Юндэн
- Сант сумын Залаа багийн малчин
Цэрэнжавын Догиноров
- Баян-Өндөр сумын Бөмбий багийн малчин
Долгорсүрэнгийн Нямзав
- Хужирт сумын Дулаан багийн малчин
Сумъяагийн Нямлхагва
- Хужирт сумын Бэрх багийн малчин
Болоожийн Санжаасүрэн
- Баянгол сумын Өндөр-Өнц багийн малчин
Бүүвэйбаатарын Энхтайван
- Уянга сумын Жаргалант багийн малчин Цэдэндагвын Бат-Эрдэнэ
Мөн "Улсын аварга саальчин"-аар Бат-Өлзий сумын Зөрүүлэг багийн саальчин Маналын Отгон, “Улсын аварга тариаланч хамт олон”-оор Хархорин сумын “Буян-Орших буудай” ХХК шалгарсан юм.
Засгийн газрын 2025 оны 2 дугаар сарын
12-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, Улсын
хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга
тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгаруулжээ.