ОРХОН: Өвлийн спортын наадамд 75 өсвөрийн тамирчин оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН![](/files/67aea10cd8296.jpeg)
Баян-Өндөр, 2025 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монголын хүүхдийн спортын өвлийн VIII их наадамд оролцох баг тамирчдадаа амжилт ерөөж Орхон аймгийн Засаг Б.Зоригтбаяр хувцас, хэрэглэл гардууллаа.
Хоёр жилд нэг удаа болдог Хүүхдийн спортын өвлийн VIII их наадам энэ сарын 17-нд Улаанбаатар хотод эхэлнэ.
Орхон аймгаас 75 тамирчин, 8 дасгалжуулагч оролцохоор бэлтгэлээ хангаж, эхний баг тамирчид өнөөдөр нийслэл хотыг зорьж байна.
Наадмын гүйлтийн цана, уулын цана, снөүбоардын төрлийн тэмцээнийг тус аймагт зохион байгуулна.
2023 онд Орхон аймагт болсон Монголын хүүхдийн спортын өвлийн VII их наадмаас аймгийн баг тамирчид багийн нэгдсэн дүнгээр 4-р байр, наадмын зуны төрөлд 2-р байрт орсон амжилтыг үзүүлсэн юм.