Нутгийн зүүн хэсгээр хүйтэн жавартай

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-02-18 08:47:29

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.


Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.


Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -13-18 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +3-2 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар -2-7 градус, бусад нутгаар -8-13 градус хүйтэн байна.


Нутгийн зүүн хэсгээр хүйтэн жавартай.

Холбоотой мэдээ