УВС: Тэс сумаас 13 малчин “Аймгийн аварга” боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025
оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Тэс сумын 10 багаас “Аймгийн
аварга малчин”-аар 13 малчин тодорсон байна.
Тодруулбал, Нуур эхэн багаас Пэлжирийн Лхамаа, Нуур
багаас Цээпэлийн Пүрэвжав, Ендэрт багаас Дүгэржавын Баялаг, Баян-Овоо багаас
Төмөрбаатарын Дамжин, Суварга багаас Дүгэржавын Цэрэнсодном, Нурагт багаас
Эрдэнийн Ганболд, Ендэрт багаас Чойдоны Лхайжав нар “Аймгийн аварга малчин”
болсон байна. Тэрчлэн Булгийн өндөр багаас Баатарын Бямбажав, Төмөрбаатарын
Бэгз, Цагаантолгой багаас Цэндээн Элдэв-Очир, Тогмидын Цамба, Нямаан Адилбиш,
Нурагт багаас Доржийн Төгсжаргал нар “Аймгийн аварга малчин” болжээ.
Тэс сум нь Увс аймгийн хамгийн олон малтай баг бөгөөд аймагтаа адуу, үхэр, хониороо тэргүүлдэг юм.
2024 оны жилийн эцэст Тэс сум 255.6 мянган мал тоолуулсан бөгөөд өмнөх оныхоос малын тоо 59.9 мянган толгойгоор хорогдсон байна. Харин малтай өрхийн тоо өмнөх оноос 0.5 мянгаар өсөж 10.6 мянга болжээ.
Малыг төрлөөр нь авч үзвэл, хонь 124 мянга, адуу 17.9 мянга, үхэр 35.1 мянга, тэмээ 1.8 мянга, ямаа 76.8 мянгыг тус тус тоолуулсан байна.