Хөвсгөлд 17 суманд МАН, 6 суманд АН ялалт байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-25 23:12:30

Хөвсгөл аймагт сумын ИТХ-ын сонгуулийн дүнгээр нийт 22 сумаас 17 суманд МАН, 6 суманд АН ялалт байгуулжээ. Хөдөө сумдад цасан шуургатай, хүйтэн байсан боловч орон нутгийн иргэд сонгуульд идэвхтэй оролцжээ.

Тухайлбал Цэцэрлэг суманд цасан шуургатай, Тариалан сумын нутагт зам даваа хаагдсан, Ханх, Рэнчинлхүмбэ сумын нутагт цас орж хайлж мөстсөн, Галт сумын Зүрх багийн иргэд Идэрийн голд боогдсон, Эг болон Үүрийн гол үерэлсэн байсан боловч аймгийн Сонгуулийн хороо шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажилласны үр дүнд орон нутгийн сонгуулийг амжилттай зохион байгуулжээ.

Харин Улаан-Уул, Тосонцэнгэл, Алаг-Эрдэнэ сумын зарим багт тус бүр 2 нэр дэвшигч бюу 6 хүн  тэнцсэн бөгөөд энэ сарын 29–нд дахин сонгуулийг явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа гэнэ. Гэхдээ дахин сонгуулийн дүн сонгуулийн нийт дүнд онцгой нөлөөлөхгүй гэдгийг аймгийн Сонгуулийн хорооны дарга Б.Болд мэдээллээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ