Мөрөн сумын 31 мандатын 30-ыг МАН авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-25 23:21:10

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хэмжээнд 31 мандаттай бөгөөд МАН 30 суудал авсан бол Мөрөн сумын 8-р багт Ардчилсан намаас нэр дэвшигч П.Отгон-Очир өрсөлдөгчөөсөө 20 хүний саналын илүүгээр намдаа нэг суудал авчээ

Ялалт байгуулсан нэр дэвшигчид бүгд дээд боловсролтой эмч, багш, улс төрч гээд салбар салбарын төлөөллөөс бүрджээ.

Энэ сарын 19-ий өдөр болсон сумын ИТХ-ын сонгуулиар 14 багаас 5 баг хувьдаа хүрч 9 багт өнгөрсөн амралтын өдрүүдэд нэмэлт санал хураалтыг зохион байгуулжээ.

Мөрөн суманд сонгуулийн үеэр 161 төрийн албан хаагч, 783 идэвхтэн ажиглагч ажиллаж сонгуулийн үеэр ямар нэгэн гомдол, зөрчил гараагүй хуулийн хүрээнд ажилласан гэдгийг Мөрөн сумын Сонгуулийн хорооны дарга Х.Ган-Очир хэлж байлаа.

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 24848 сонгогч нэрсийн жагсаалтанд бичигдсэнээс 13035 иргэн санал өгч 52,5 хувийн ирцтэй сонгуульдаа оролцжээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ