СЭЛЭНГЭ: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 4386 га талбайд 11,7 сая мод тарьжээ
ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ТЭРБУМ МОД
Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар
сарын 26 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн
Байгаль орчны газар 2024 оны ажлаараа тэргүүлж, шагналын эзэд боллоо.
Тус газар нь Монгол улсын хууль тогтоомж, “Алсын хараа-2050” урт
хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн удирдлагаар ханган 2024
ондоо “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 4386 га талбайд 11,7 сая мод тарьжээ.
Мөн 30 сая ширхэг модны
тарьц суулгацын нөөц бүрдүүлж, ус, ан амьтан, ургамлын нөөцийг хамгаалах арга
хэмжээг нэмэгдүүлэн, хог хаягдлыг бууруулах менежментийг сайжруулах, нөхөн
сэргээлт арга хэмжээний хүрээнд эвдэрсэн газрын 998,3 га талбайд нөхөн сэргээлт
хийсэн амжилтаар сар шинийн баяраа угтлаа.