ӨМНӨГОВЬ:Ч.Бямбасүрэнд улсын аварга саальчны шагналыг нь гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-02-27 16:44:40

Даланзадгад, 2025 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн малчин Ч.Бямбасүрэнд "Улсын аварга саальчин"-ы шагналыг хүндэтгэлтэйгээр гардууллаа.

 

Улсын аварга саальчин Ч.Бямбасүрэн нь 1973 оноос говь нутагтаа тэмээн сүргээ маллаж, тэмээн сүргийн үүлдэр угсаа, сүүний гарц, ашиг шимийг нэмэгдүүлэн олон жил ард иргэдээ сүү цагаан идээгээр хангаж ирсэн ажилсаг хөдөлмөрч саальчин юм.

 

Төр засагтаа ажил хөдөлмөрөө үнэлүүлэн 1985 онд сумын аварга саальчин, 1987 онд аймгийн аварга саальчин шагналаар шагнуулж байсан бол XVII жарны хөхөгчин могой жилийн босго дээр Монгол Улсын аварга саальчин хэмээх хүндтэй шагналыг ийнхүү хүртэж байна.

Холбоотой мэдээ