Автомашины улсын дугаарын хязгаарлалт өнөөдөр дуусна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт өнөөдрийн 20:00 цагаар дуусгавар болж байна.
Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд зах худалдааны төв рүү чиглэсэн гол зам буюу Намянжүгийн гудамж, Их тойруу, Үндсэн хуулийн гудамж, Москвагийн гудамж, Нарны замын ачаалал эрс нэмэгдэж хөдөлгөөний дундаж хурд таван км/цаг болдог. Түгжрэлийг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийг энэ сарын 22-27-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулсан. Тэгвэл тус зохицуулалт өнөөдөр дуусаж, маргаашаас буюу битүүнд энгийн үед мөрддөг журмын дагуу явна. Энэ дагуу маргааш 0, 5-аар төгссөн улсын угаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй юм.
Түүнчлэн нийтээр тэмдэглэх баярын өдрүүд буюу шинийн нэгнээс
5-ныг дуустал дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.