Хальсан дээр “гэрлийг тогтоон барьсан” хугацаагаар дээд амжилт тогтоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
БЭЭЖИН, 2025 оны гуравдугаар сарын 6 /Xinhua/. Хятадын эрдэмтэд гэрлийг 4 035 секундийн турш тогтоон хадгалснаар дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, “гэрлийг хадгалах” технологийн хөгжилд томоохон дэвшил гаргажээ.
Бээжингийн Квант мэдээллийн шинжлэх ухааны академийн (BAQIS) эрдэмтдийн явуулсан судалгааны үр дүнг “Nature Communication” шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн байна.
“Дэлхийн шинжлэх ухааны хувьд гэрлийг хадгалах технологи таавар хэвээр байна. Фотонууд болон гэрлийн бөөмс гайхалтай хурдтай хөдөлдөг тул тэдгээрийг барьж авах нь бараг боломжгүй, хадгалахад бүр ч хэцүү байдаг” гэж ахлах судлаач Лю Юйлун онцлон хэллээ.
Энэ асуудлыг шийдэхийн тулд эрдэмтэд харьцангуй удаан хөдөлдөг, мөн хадгалахад хялбар байдаг дууны долгионыг ашиглажээ. Ингэхдээ фотоны долгионуудыг дууны долгион болгон хөрвүүлэн хадгалах орчныг хайж эхэлсэн байна. Энэ үүргийг гүйцэтгэх орчны хувьд хальсыг сонгосон байна.
“Гэрлийг тогтоон хадгалахын тулд” эрдэмтэд металл хөнгөн цагаан, цахиурын нитрид зэрэг янз бүрийн материалаар хийсэн хальснуудыг туршиж байжээ. Гэвч эдгээр материал нь дууны чичиргээг удаан хугацаанд тогтоон барьж чадахгүй байсан тул Хятадын судлаачид шинэ материалыг туршихаар шийдсэн байна. Тэд алмааз, галлийн нитрид зэрэг хэд хэдэн материалыг туршиж үзсэний эцэст моно талст цахиурын карбидын хальс хамгийн тохиромжтой болохыг тогтоожээ.
Улмаар уг хальсанд өгөгдлийг 4 035 секунд хүртэлх хугацаанд тогтоон хадгалсан нь өмнөх дээд амжилтаас давсан байна.