ОРХОН: “Аюулгүй амьдрах ухаан” сургалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-03-12 11:08:58

Баян-Өндөр, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Аюулгүй амьдрах арга ухаанд суралцаж, тохиолдож болзошгүй осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт зохион байгууллаа.


Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газар, Боловсролын газар 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хамтран ажиллах, "Аюулгүй амьдрах ухаан" сургагч багш бэлтгэх удирдамжийг баталжээ.


Уг удирдамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн төлөөлөл 50 гаруй багш, ажилчдад гамшиг, аюул ослоос урьдчилан сэргийлэх, "Бэлэн бай" сургалтын модуль, "Аюулгүй амьдрах ухаан" гарын авлага, "Аврагч мазаалайн зөвлөмж" богино хэмжээний видео, анхны тусламж, газар хөдлөлтийн аюулыг таниулах "ВИ АР" төхөөрөмж, сургуулийн орчинд эрсдэлийн үнэлгээ хийх, өрхийн бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулах зэрэг сэдвээр сургалт, дадлагыг хүүхдийн нас, насны онцлогт тохируулан хэрхэн зохион байгуулах аргыг танхим болон дадлагаар олголоо.


Энэхүү сургалтыг зохион байгуулснаар багш нараар дамжуулан хүүхэд багаасаа аюулгүй амьдрах арга ухаанд суралцаж тохиолдож болзошгүй осол гэмтэлд өртөх зэргээс урьдчилан сэргийлэх чадвар чадамжтай, мэдлэгтэй болох өндөр ач холбогдолтой юм. Сургалтад оролцогч сургагч багшаар бэлтгэгдсэн багш нарт сертификатыг Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж, Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт нар гардуулан өглөө.




Холбоотой мэдээ