ДОРНОД: “И-Монголиа” системийн хэрэглээ их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-03-12 13:38:47

Чойбалсан, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Сүүлийн үед иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах сонирхол нэмэгдэж байна.


Дорнод аймагт “И-Монголиа” цахим системийн хэрэглээ өндөр байгаа юм. Тухайлбал, тус аймгийн нийт иргэдийн 74 хувь нь “И-Монголиа”-д бүртгэлтэй байгаа бол Хэрлэн сумын 831 мянган хүн өнгөрсөн хугацаанд дээрх үйлчилгээнд ханджээ.  


Түүнчлэн аймгийн төвийн нийт иргэдийн 84 хувь, Гурванзагал, Чулуунхороот сумын иргэдийн 82 хувь, Баян-Уул сумын иргэдийн 80 хувь, Цагаан-Овоо сумын иргэдийн 75 хувь нь “И-Монголиа”-д бүртгэлтэй байна.


Сонирхуулахад, “И-Монголиа”-гаас иргэд 87 байгууллагын 1263 үйлчилгээг цахимаар авч болохоос гадна уламжлалтр төрийн үйлчилгээг авахад иргэн 2 цаг 30 минутын хугацаа зарцуулдаг бол гурван минутад энэхүү цахим системээс үйлчилгээ авах боломжтой.  

Холбоотой мэдээ