ГОВЬ-АЛТАЙ: Эрдэнэ сумын харьяат аймгийн арслан Я.Бумбаяр түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Алтайчуудын нэгдсэн золголтод зориулсан хүчит бөхийн барилдаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат аймгийн арслан Я.Бумбаяр түрүүллээ.
“Их Алтайгаа хүндэтгэе” Улаанбаатар хот дахь Алтайчуудын нэгдсэн золголт гуравдугаар сарын 11-нд боллоо.
Золголтод Долдугаар дүрийн Нарованчин Данзанлхүндэв гэгээнтэн тухлан морилж сүсэгтэн олонд ном айлдаж, Ардын дуу бүжгийн Алтай чуулгын уран бүтээлчид хүндэтгэлийн тоглолтоо толилуулан, хүчит 64 бөх барилдаж сар шинийн нэгдсэн золголт өргөн дэлгэр боллоо.







