УВС: Бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025
оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн сарын дунд үед нэг кг
үхрийн мах 15 мянган төгрөгийн үнэтэй байсан нь өмнөх сарынхаас 6,5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй
байжээ. Харин 3 дугаар сар гарсаар үхрийн махны үнэ тогтвортой байна.
Өнгөрсөн 11 дүгээр сард нэг литр нь 3 мянган төгрөг
байсан сүүний 6,3 хувиар өсөж одоо 4250
төгрөгийн дундаж үнэтэй байна. Бусад бараа бүтээгдэхүүний үнэ ханш тогтвортой
байна.
“Өнгөрсөн 2 дугаар сарын 2 дугаар долоо хоногийн үнийн
мэдээллээр 3 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх долоо хоногоос 3,1-12,5
хувиар өссөн бол 22 нэр төрийн бараа, бүтээгдэхүүний үнэ бууралттай, бусад бараа
бүтээгдэхүүний үнэ тогтвортой байсан. Тэгвэл 3 дугаар сар гарсаар үнийн
мэдээлэл харьцангуй тогтвортой байна” хэмээн Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Б.Нацаг
мэдээллээ.