Улаанбаатарт 11 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-10-10 13:50:05

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 4-9 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 1-6 градус дулаан, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 14-19 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө Хэнтийн нутгаар 9-14 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

Холбоотой мэдээ