Дахин сонгуулиар О.Тэгшбаяр олонхи санал авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-30 11:12:47

Дундговь аймгийн Өлзийт сумын Рашаант багт сонгуулийн дахин санал хураалт явагдаж дууслаа.

Тус багаас сумын ИТХ- ын 4 мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөж, АН- аас нэр дэвшсэн О. Тэгшбаяр, Б. Үүрийнцолмон нарт сонгогчдын санал тэнцээд байсан юм. Дахин санал хураалтаар санал өгсөн сонгогчдын 52 хувь нь О.Тэгшбаярыг сонгожээ.

Рашаант нь Өлзийт сумын төвийн баг бөгөөд 330 гаруй сонгогчтой. Үүнээс хаягтаа оршин сууж буй 140 гаруй сонгогч дахин санал хураалтад оролцох байснаас 114 нь санал өгсөн байна. Өөрөөр хэлбэл дахин сонгуулийн санал хураалт 34.55 хувийн ирцтэй явагдсаныг сумын сонгуулийн хорооноос мэдээлсэн юм.

Өлзийт сумын ИТХ- ыг 21 төлөөлөгч бүрдүүлнэ. Үүний 14- ыг нь АН- аас нэр дэвшигчид бүрдүүлж, ИТХ- д олонхи болж байна.

Т. Отгонтуяа         

 

 

Холбоотой мэдээ