Улаанбаатарт 4-6 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2016-10-31 07:56:01

 Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын саваар 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 4-6 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ