ХОВД: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд хоёр тэрбум төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-04-11 18:57:22

Жаргалант, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд 4569 иргэн өнгөрсөн онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд хамрагджээ.

Үүнд мэргэжлийн байгууллагаас 2.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, үр дүнд нь 864 иргэн шинэ ажлын байртай болсон юм.

Ихэнх ажлын байр орон нутгийн барилга, дэд бүтцийн салбар болон хөдөө аж ахуйн салбарт бий болж буй.    


Харин энэ онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр таван үйл ажиллагаа, 28 ажил хэрэгжүүлэхээр Ховд аймагт хоёр тэрбум төгрөг хуваарилжээ. 


Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөл өнөөдөр хуралдаж, энэ оны ажлын төлөвлөгөөнд хоёр зорилтын дагуу найман ажил хэрэгжүүлэхээр санал гаргалаа.  


Ховд аймаг 90 мянга гаруй хүн амтай. Үүнээс 55706 буюу 61.8 хувийг хөдөлмөрийн насны хүн ам эзэлж байна.


Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэн 2700 гаруй бий. Иймээс ирэх жилүүдэд ажлын байрыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлжээ.  

   


Холбоотой мэдээ