БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн хэмжээнд 1872 га талбайд тариалалт хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд энэ хавар 1872 га-д тариалалт хийнэ.
Үүний 262 га-д төмс, 183 га-д хүнсний
ногоо, 127 га-д жимс жимсгэнэ тариалахаар төлөвлөжээ.
Хаврын тариалалтын хугацаа ойртсонтой холбоотойгоор
тариалах ногооны үрийг авахдаа гарал үүслийн гэрчилгээтэй, ургах хоног нь
болсон, аймгийн газрын нөхцөл байдалд тохирсон үрээр таривал илүү их ургац
авна. Мөн зах, худалдааны төвүүдээр сүүлийн үед гарал үүсэл тодорхойгүй гадаад улсаас ирж байгаа хүнсний ногооны үрүүд аймгийн
нөхцөлд ургах шаардлага хангахгүй үр их байгаа тул ургац муутай байх
магадлал өндөртэй.
Иймд, хүлэмжийн болон ил тариалалт хийх, мод тарих
хугацаа дөхсөн учир иргэд, аж ахуйн нэгжүүд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын
мэргэжилтнүүдээс мэргэжлийн технологийн дагуу зөвлөгөө авч
тариалах шаардлагатайг тус газраас мэдэгдлээ.
Сүүлийн жилүүдэд тариалалт хийх хүлэмж болон ил талбай, жимсний моднууд дээр өвчин, хорхой шавж ихэссэн тул мэргэжлийн хүнээс мэдээлэл, зөвлөгөө авч таривал тариалалтын үр дүн, ургац нэмэгдэх юм.