Дорнод аймгийн Цэргийн штабын даргаар О.Ганзориг томилогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-31 22:37:03

Дорнод аймгийн Цэргийн штабын дарга хурандаа Ж.Сүхбаатар гавъяаны амралтандаа гарсан тул Батлан хамгаалахын сайд болон аймгийн ЗДТГ-ын дарга нарын тушаалаар хошууч О.Ганзориг аймгийн Цэргийн штабыг удирдахаар болжээ.

Хурандаа Ж.Сүхбаатар тус штабыг 19 жилийн турш удирдахдаа жил бүр бусад аймгуудаас манлайлан, амжилттай ажиллаж ирсэн болохыг ажил хүлээлцэх комиссын ахлагч Батлан хамгаалах яамны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Баригадын генерал Г.Сайханбаяр онцлон тэмдэглэв. Иймд түүний  хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Батлан хамгаалах яамнаас талархал хүргүүлснийг гардуулжээ.

Цэргийн штабын даргаар томилогдоод буй О.Ганзориг нь тус штабын тоо бүртгэлийн офицероор ажиллаж байсан юм.

Б.Туяа

Холбоотой мэдээ