Эрүүл мэндийн хичээл заах 2500 гаруй багш хэрэгтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-04-16 14:25:27

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/.  Эрүүл ирээдүйг бий болгохын тулд хийж буй цогц ажлын нэг нь эрүүл мэндийн мэргэшсэн багаар эрүүл мэндийн боловсрол олгох хамтарсан хөтөлбөр юм. Одоогоор энэ хөтөлбөрөөр 27 оюутан шинээр суралцаж байна.


Улсын хэмжээнд эрүүл мэндийн хичээл заах 2500 гаруй мэргэжлийн багш хэрэгтэй байна. БҮТ болон БЕГ-ын 2023 онд хийсэн судалгаанд 379 мэргэжлийн багш үлдсэн хувийг мэргэжлийн бус багш нар эзэлж байгаа юм. Иймд Эрүүл мэндийн багш бэлтгэх ажлын хэсгийн гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэгтэй энэ сарын 15-нд уулзав. Уулзалтаар талууд эрүүл мэндийн багш бэлтгэх хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцсон юм. 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” хөдөлгөөний хүрээнд ЕБС-ийн эрүүл мэндийн хичээл заах багшийг МУБИС, АШУҮИС хамтран бэлтгэж эхэлсэн билээ.


Холбоотой мэдээ