Нийгмийн үйлчилгээний зураглал гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-04-16 16:40:53

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. ГБХНХЯ-наас хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээнд тохирсон үйлчилгээг хүргэх нийгмийн үйлчилгээний зураглалыг гаргана.


Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 112 мянга орчим хүн байна. Гэр бүлд хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэн байхад тухайн гэрийн эдийн засаг, амьдралын чанар дагаад буурдаг гэсэн судалгаа бий. Тэдний эрэлт хэрэгцээ, ур чадварт нийцсэн ажлын байр бий болгох нь нэн чухал асуудал. Салбарын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй хүн үйлчилгээ авахад тулгарч буй саад бэрхшээлийг илрүүлэх, шийдвэрлэх арга замыг оновчтой тогтоох, хүний онцлог хэрэгцээнд тохирсон үйлчилгээг хүргэх “нийгмийн үйлчилгээний зураглал” гаргахаар ажиллаж байна. Ийм зураглалтай болсноор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөгжлийн цогц үйлчилгээ хүргэхэд чиглэсэн эрх зүйн орчин бүрдэх юм.  

Холбоотой мэдээ