Хятадад нүүрсний уурхайд дэлбэрэлт болсны улмаас 15 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-01 10:31:23

БЭЭЖИН./Xinhua/. Хятадад нүүрсний уурхайд хий дэлбэрсний улмаас 15 хүн амиа алдаж, 18 хүн сураггүй болжээ.

Дэлбэрэлт тус улсын Чунцин хотын уурхайд даваа гарагийн оройн 11:30 цагийн үед болсон байна.

Гал сөнөөгчид болон цагдаа нар аврах ажиллагаа явуулж байна.

Орон нутгийн засаг захиргаа дэлбэрэлтийн шалтгааныг тогтоох ажлын хэсгийг томилжээ. Энэ осолтой холбоотойгоор аюулгүй байдлыг хянан шалгахын тулд бусад уурхайн үйл ажиллагааг түр зогсоолоо.

Хятадын нүүрсний уурхайнуудад олон хүний аминд хүрсэн дэлбэрэлт, осол нэг бус удаа болж байсан юм. Тус улсын Засгийн газрын мэдэгдсэнээр, энэ оны эхний хагаст уурхайн ослоор 205 хүн амиа алджээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ