Сансарт ажиллах робот-аватарыг Орос улсад зохион бүтээж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2016-11-01 11:26:53

ТОМСК./TASS/. Газар дээр төдийгүй задгай сансарт ч аюултай ажлуудыг гүйцэтгэж чадах робот-аватарыг манай улсад зохион бүтээж байна гэж ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозин мэдэгдлээ.

Түүний хэлснээр, энэ роботыг 2021 онд "Ангара" пуужингаар сансрын тойрог замд оруулах аж.

Д.Рогозин Томскийн Политехникийн их сургуулийн багш, оюутнуудад хандан үг хэлэхдээ “хүнд хэцүү орчинд сансрын нисгэгчийн хийдэг ажлыг гүйцэтгэж чадах робот-аватарыг зохион бүтээх томоохон төслийг Магнитогорск хотод хэрэгжүүлж байна” гэлээ.

Уг роботыг “ФЕДОР” гэж нэрлэсэн аж.

Г.Доржханд



 

Холбоотой мэдээ