“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын үйлчилгээнд явуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжаар БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн ZK6117H загварын 10 автобусыг хот орчмын зориулалтаар худалдан авч, үйлчилгээнд явуулахаар болжээ.
Тодруулбал, энэхүү их багтаамжийн 10 автобусыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүргийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглах юм. Шинэ автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй. Манай орны цаг агаарт тохирсон агааржуулалтын систем, хяналтын камеруудтай аж.
Нийслэлийн нийтийн тээвэрт өнгөрсөн парк шинэчлэл хийж, “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 600 том оврын автобус, их багтаамжийн 31 урт автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн. Одоогийн байдлаар өдөрт дунджаар 1150 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа юм.