Махны ханш 500- 700 төгрөгөөр хямдарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-01 13:01:54

Мандалговь хотын хүнсний захад бог малын махны үнэ өнгөрөгч сарын эхэн үеийнхээс 500- 700 төгрөгөөр хямдарч, өнөөдрийн байдлаар нэг кг хонины мах 2600- 2800, ямааны мах 2300- 2500 төгрөгийн ханштай байна.

Харин адууны махны үнэ өөрчлөгдөөгүй, нэг кг нь 4000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Махны нийлүүлэлт сайн, харин худалдан авалт төдийлөн сайнгүй байгааг мах худалдаалж буй малчид хэлж байна. Тэдний хэлж байгаагаар, өвөлжөө бууц, отор нүүдэлд хөдлөхөөсөө өмнө мал мах бэлтгэж, гар дээрээ бэлэн мөнгөтэй болохыг зорьж байгаа боловч харамсалтай нь махны үнэ хэт хямд байна. Махны үнэ ялимгүй ч гэлээ өсөхийг харзнасаар байтал улам буугаад дээр нь махны борлуулалт сайнгүй байна гэсэн юм. Хүнсний захын гадна талбайд малчид өөрсдийн гар дээрээс мах худалдаалж байгаа бөгөөд их хэмжээний махтай бол  ченжүүдэд бөөний үнээр өгч байгаа гэлээ.

Түүнчлэн малын цувдай 500 төгрөг болж хямдарсан бол хонины нэхий 2500 төгрөг болж 2 мянга орчим төгрөгөөр ханш нэмэгдсэн байна.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ