Допингийн эсрэг үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхдугаар хуралдаанаа хийж, 2025 онд дэлхийн допингийн эсрэг дүрэм, стандартын дагуу комисс байгуулжээ.
Энэхүү комисс допингийн эсрэг сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэхээс гадна хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Улсын Их Хурлаас “Спортод допинг хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д Монгол Улс нэгдсэн орсныг соёрхон батлах тухай” хуулийг 2007 онд баталсан. Ингэснээр тус конвенцын хэрэгжилтийг хангах хүрээнд 2017 онд баталсан Биеийн тамир, спортын тухай хуулийн дөрөвдүгээр бүлгийн 21 дүгээр зүйлд Допингийн эсрэг үйл ажиллагааг хуульчилж өгсөн. Допингийн эсрэг төрийн бодлого нь тамирчдын эрүүл мэндийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг хангах, улс орны олон улсын нэр хүнд, байр суурийг хамгаалахад чухал үүрэгтэй.
Тиймээс өнгөрсөн оны Биеийн тамир, спортын тухайн хуулийн шинэчилсэн найруулгын тавдугаар бүлэгт бүхэлд нь допингийн эсрэг үйл ажиллагааны тухай зохицуулалтуудыг тусгасан байдаг.