ХОВД: Чандмань суманд цаг уурын хэмжлийн автомат станц шинээр суурилууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Чандмань суманд өнөөдөр 108 сая төгрөгийн өртөг бүхий Vaisala үйлдвэрийн AWS-310 цаг уурын хэмжлийн бүрэн автомат станцыг шинээр суурилуулж ашиглалтад орууллаа.
Энэ нь цаг агаарын урьдчилсан төлөв, холбогдох шинжилгээ судалгааны ажлын тасралтгүй байдлыг хангахад ач холбогдолтой юм.
Тус станцыг Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газрын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Германы сэргээн босголт, зээлийн банк (KfW) -aaр дамжуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох" төслөөс олгосон гэж Ховд аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.