Б.Тэгшбаяр “Tour of Bostonliq 2025”-д багаараа түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Узбекистанд жил бүр болдог Олон усын дугуйн холбооны 2.2 ангиллын “Tour of Bostonliq” гурван өдрийн уралдаан өндөрлөлөө.
Тэмцээнд манай хоёр тамирчин өрсөлдсөнөөс үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, Тайландын “Roojai insurance” багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Тэгшбаяр 08:24:03 амжилтаар нийлбэр дүнгээр есдүгээр байрт шалгарав. Манай тамирчин даваа гарагт болсон эхний гараанд түрүүлж, өчигдөр сүүлийн гараанд хоёрдугаарт бариалсан юм. Тэгвэл АНЭУ-ын “UAE Ministry of Defence Cycling Team” багаас уралдсан ОУХМ Б.Марал-Эрдэнэ /Catco racing team/ 08:45:29 үзүүлэлтээр 55 дугаар байрт оров.
Тэмцээнд “Li Ning star” багийн шинэ зеланд тамирчин Жошуа Кенч түрүүлж, Б.Тэгшбаярын “Roojai insurance” багийн кипр дугуйчин Андреас Милтиадис удаалжээ. ОУХМ Б.Тэгшбаяр энэ удаагийн хувийн уралдаанд өнгөрсөн жил түрүүлсэн амжилтаа давтаагүй ч багийн дүнгээр “Roojai insurance“ багтайгаа түрүүллээ.
Өнгөрсөн жилийн тэмцээнд манай Үндэсний шигшээ баг тус тэмцээнд өрсөлдөхөд Б.Тэгшбаяр 1, С.Жамбалжамц 3, Х.Тэмүүлэн 35, А.Даваажаргал 42, Э.Билгүүнжаргал 46 дугаар байрт орсноор багийн дүнгээр IV байр эзэлж байв.