СҮХБААТАР: Бага насны хүүхдэд менингитийн үүсгэгч илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-05-09 14:13:14

Баруун-Урт, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Түвшинширээ суманд бага насны хүүхдэд халдварт менингитийн үүсгэгч илэрчээ. Тухайн хүүхэдтэй хавьтал болсон 19 иргэнд хариу арга хэмжээг авахад халдвар нэмж бүртгэгдээгүй байна.

 

Тодруулбал, тавдугаар сарын 6-нд халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдэжлабораторийн шинжилгээнд менингитийн үүсгэгч илэрчээ. Үүнтэй холбоотойгоор шуурхай хариу арга хэмжээ авч, орон нутаг болон ХӨСҮТ, ЭХЭМҮТ-ийн хамтарсан эмнэлзүй, тандалтын баг тус суманд гурав дахь өдрөө ажиллаж байна.

 

Одоогоор хүүхдийн биеийн байдал маш хүнд байгаа ч эхэн үеэсээ харьцангуй тогтворжсон, тууралт нь нэмэгдээгүй тул эмчилгээг үргэлжлүүлж байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эрчимт эмчилгээний эмч А.Ууганцэцэг, халдвартын их эмч н.Болор нар тус суманд байрлан хүүхдийг эмчилж байна гэж ЭМГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ