СҮХБААТАР: Улаанбурхан өвчний таван тохиолдол батлагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-05-12 16:01:52

Баруун-Урт, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд халдварт улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол тав, сэжигтэй тохиолдол мөн тав бүртгэгджээ.


Эдгээрээс биеийн байдал дунд гурав, хүндэвтэр хоёр байгаа бөгөөд эдгээр нь 1 хүртэлх настай хүүхдүүд байна. Өөрөөр хэлбэл улаанбурхан өвчнөөр бага насны хүүхдүүд өвчлөх эрсдэл их байна. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 153 хүн байгаагаас 102 нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна.

 

Халдварт өвчин батлагдсантай холбоотойгоор аймгийн ЭМГ-ын даргын тушаалаар томилогдсон тохиолдлын удирдлагын найман баг ажиллаж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ