Анги удирдсан 330 гаруй багш сургалтад хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-03 16:50:31

Хүүхэд хамгаалалын асуудалд хэрхэн анхаарал хандуулж ажиллах талаар ЕБС- ын анги удирдсан багш нарт мэдлэг олгох сургалтыг сургуулийн  нийгмийн ажилтнууд хамтран зохион байгуулж байна.

Өнгөрсөн жил хүүхэд хамгаалалын өнөөгийн байдалд үнэлгээ хийхэд гэр бүл, сургууль, засаг захиргааны байгууллагууд хүүхэд хамгаалалын асуудалд нэн түрүүнд анхаарал хандуулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна. Үүнээс үндэслэн аймгийн Боловсрол соёлын газар “Дэлхийн зөн Дундговь” орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран хүүхэд хамгааллын талаар хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргажээ. Энэ төлөвлөгөөнд тусгасан нэг ажил нь дээрхи сургалт юм байна.

Хүүхэдтэй харилцах эерэг харилцааг хэрхэн үүсгэх, анги бүлгийг хэрхэн нэгтгэн төлөвшүүлэх, эцэг эхтэй хэрхэн нягт харилцаатай байх зэргээр хүүхэд хамгаалалын асуудалд анхаарч ажиллахтай холбоотой сэдвээр анги удирдсан багш нар суралцаж байна. Өнөөдөр эхэлсэн сургалтад аймгийн төвийн 5 сургууль, МСҮТ- ийн анги удирдсан 180 гаруй багш хамрагдаж байгаа бөгөөд ирэх долоо хоногт хөдөөгийн сургуулиудын багш нарт сургалт үргэлжлэх ажээ.

Т. Отгонтуяа         

 

Холбоотой мэдээ