АРХАНГАЙ: Том малын хорогдол 98.6 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-05-26 12:43:19

Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт мал сүргийн 99.7 хувь нь онд оржээ. 2024 он мал сүргийн тооллогоор 4.0 сая мал тоолуулсан. Энэ нь өмнөх оныхоос 15 хувиар буурсан тоо юм.  


2024-2025 оны өвөл нийт малын 0.27 хувь буюу 11.1 мянган том мал хорогдсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 98.6 хувиар буурсан үзүүлэлт юм.


Хорогдсон малын 13.8 хувийг адуу, 22.9 хувийг үхэр, 36.2 хувийг хонь, 27.1 хувийг ямааны хорогдол эзэлж байна.

Өгийнуур, Хотонт суманд том малын хорогдолгүй бусад суманд 10-2482 толгой мал хорогдсон байна.

Холбоотой мэдээ