Ханбогд сумын эмнэлэгт явуулын үзлэгийн төхөөрөмж өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-11-04 10:56:23

Өмнөговь аймгийн Ханбогд сумын хүн эмнэлэгт явуулын үзлэг оношилгоо хийх тоног төхөөрөмж гардуулан өгсөн байна.

Тус сум 2015 онд 50 ортой Сум дундын эмнэлэгтэй болж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмсэн юм. Харин энэ удаа “Оюу-толгой” ХХК-ны “Говийн оюу хөгжлийн сан”-ын санхүүжилтээр дотор эхо, зүрхний бичлэгийн аппарат гэх мэт явуулын үзлэг оношилгоо хийхэд нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг өгчээ. Уг эмнэлэг нь алсын дуудлагатаа 100-150 км, хамгийн ойрын дуудлагатаа 15 км-т явж жилдээ 500 гаруй дуудлагаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэдэг аж.
Мөн Ханбогд сумын хүн ам 16000 гаруй болж өссөн бөгөөд иргэдийн эрүүл мэндийн асуудлыг нэн тэргүүнд тавих шаардлага үүсээд байсан юм.
Хөдөлгөөнт болон суурин хүн ам ихсэж буйтай холбоотой амьсгалын замын халдварт өвчин, хоол боловсруулах эрхтний өвчлөл түлхүү байдаг гэнэ. Тиймээс шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасанаар төв сууринд төдийгүй малчны хотонд үзлэг, шинжилгээ хийх бүрэн боломжийг ийнхүү бүрдүүллээ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ