Ахмад настнууд сонгосон сувилилдаа хөнгөлөлттэй амрах боломж бүрдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-28 15:16:28

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журамд өөрчлөлт орууллаа. 


Ахмад настныг зөвхөн тухайн аймаг дүүргийнхээ сонгон шалгарсан амралт сувилалд хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулах шаардлага тавьж, ахмадууд өөрийн хүссэн газраа сонгох боломжийг хязгаарлаж байсан юм. Иймд стандартын шаардлага хангасан амралт, сувиллын байгууллагын жагсаалтыг гарган, гэрээ байгуулах ажлыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр журамд өөрчлөлт оруулав.


Ингэснээр ахмад настан өөрийн сонгосон амралт сувиллын байгууллагад эрхийн бичгийн хөнгөлөлтөөр амарч, сувилуулах боломж бүрдэж байна.

Холбоотой мэдээ