Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчлөлийг бууруулахад чиглэсэн төслийг шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-04 09:20:52

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд энэ онд нэвтрүүлэх дэвшилтэт технологийн тэргүүлэх чиглэлийн төсөл, түүнд нийцсэн төсөл, үйл ажиллагааны саналын жагсаалтыг ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүллээ.


Энэ жилийн хувьд төв болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх хоёр бүлэг болгож, Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчин эмгэгийг эмчлэх нь тэргүүлэх чиглэл хэмээн зарлажээ. Энэ хүрээнд эрхтэн шилжүүлэн суулгах био банк байгуулах, судсан дотуурх мэс засал, хавдрын бай эмчилгээ, төрөлхийн болон удамшлын эмгэг, генетикийн оношилгоо, эмчилгээ, хиймэл оюун ухааны анагаахын оношилгоо, эмчилгээ болон хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх аж.


Манай улс өнгөрсөн онд зүрх, тархины судасны тогтолцооны эмгэг, хорт хавдар, гэмтэл согог зэрэг үйлчилгээг тэргүүлэх чиглэл гэж зарлан, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, 15 төслийг сонгон шалгаруулж байжээ.

 

Холбоотой мэдээ