СҮХБААТАР: Хэрлэн гол дагуу татмын ойжуулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-06-06 10:19:15

Баруун-Урт, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт хийж буй татмын ойжуулалтыг цувралаар хүргэж байна. Түмэнцогт сумын нутагт Хэрлэн голын дагуу татмын ойжуулалт хийж байна.


Адапт төсөл, аймгийн ЗДТГ-тай хамтран нийт 20 га талбай бүхий долоон хэсэгт 5679 метр газрыг хашаажуулж, 16 мянган бургас, хайлаасыг дээрх газарт шинээр тарьжээ.


Дээрх ажлыг "Алтансолин" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд шинээр суулгасан мод бие даан ургах чадвартай болох хүртэл арчилгаа, усалгааг хариуцах юм.

 

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Сүхбаатар аймаг хоёр хэсэг газарт татмын ойжуулалтыг нэмэгдүүлэхээр зорьж байгаа. Тодруулбал, Түмэнцогт сум Хэрлэн голын дагуу, Дарьганга сум Ганга нуур орчимд татмын ойжуулалт хийнэ.

Холбоотой мэдээ