Хятадад алтан эдлэлийн үнэ огцом өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-06-09 14:52:17

БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 9 /Kazinform/. Хятадад алтан эдлэлийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс огцом өссөнийг  тус улсын Статистикийн хорооноос даваа гарагт нийтэлсэн мэдээлэл харуулжээ.


Мэдээллээс үзвэл, энэ оны тавдугаар сард алтан эдлэлийн үнэ 40.1 хувиар, гэр ахуйн нэхмэл бүтээгдэхүүний үнэ 1.9 хувиар, видео тоглоомын консол зэрэг хэрэгслүүдийн үнэ 1.8 хувиар тус тус өссөн байна.


Харин бензин хөдөлгүүртэй автомашинуудын үнэ 4.2 хувь, цахилгаан автомашинуудын үнэ 2.8 хувиар буурсан байна. Өнгөрсөн сард үйлчилгээний үнэ 0.5 хувиар өссөн нь өмнөх сарынхтай харьцуулахад 0.2 нэгж хувиар өссөн үзүүлэлт юм. 


Бараа, үйлчилгээний бөөний үнийн өөрчлөлтийг харуулдаг үйлдвэрлэгчийн үнийн индекс /PPI/ 3.3 хувиар, инфляцын гол үзүүлэлт болох хэрэглээний үнийн индекс /CPI/ өнгөрсөн сард өмнөх оны мөн үеийнхээс 0.1 хувиар буурсан байна. 


Хятадын засгийн газар энэ онд хэрэглээний үнийн индексийн өсөлтийг 2 хувьд барихаар төлөвлөж байгаа юм. Түүнчлэн хэрэглэгчдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, удаан эдэлгээтэй барааны эрэлтийг тогтворжуулах, үйлчилгээний салбар дахь хэрэглээг өргөжүүлэхэд анхаарч байна.


Холбоотой мэдээ