Хальтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээ авч эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн сумын хот тохижилт үйлчилгээний төвөөс орон нутагт цас их орсонтой холбогдуулан хальтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор 13 замын уулзварт 500 кг давс асгаад байна.
Тус төвөөс замуудад шаардлагатай үед хэрэглэх 1 тн бодис 8 тн давсыг нөөцөлсөн боловч цас их орвол хүрэлцэхгүй байх магдлалтай гэнэ. Өчигдөр аймгийн хэмжээнд цас, бороо холилдон орж Дархадын хотгорт ажиглалтын талбайд 26 см, гуу жалгандаа 40 см хүртэлх цас оржээ. Шөнөдөө хүйтэрч хөлдсөний улмаас гөлүүр үүсч зам тээврийн ослын гаралт нэмэгдэж байгаа тул аж ахуйн нэгж, албан байгууллагуудад өөрийн эзэмшлийн 50 метр газрыг цэвэрлэх албан шаардлагыг хүргүүлээд байгаа ажээ.
Б.Гантуяа