АРХАНГАЙ: “Орхоны хөндийн бяцхан 99 баатрын аялал” үйл ажиллагаа 8 дугаар сарын 5-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багт “Орхоны хөндийн бяцхан 99 баатрын аялал” үйл ажиллагаа 8 дугаар сарын 5-нд болно.
2009
оноос хойш энэхүү үйл ажиллагааг “Цайдам” жуулчны бааз 15 дахь жилдээ зохион
байгуулж байна.
Энэ өдөр баатрын өмсгөл бүхий бяцхан хүүхдүүдийн парад, дааганы уралдаан, шилдэг гийнгоочин шалгаруулах, өсвөрийн болон насанд хүрэгчдийн үндэсний бөхийн барилдаан, үндэсний сур харвааны тэмцээн зэргийг зохион байгуулдаг.
Мөн 8 дугаар сарын 7-нд “Орхоны хөндийн адуучдын баяр”-ыг 14 дэх жилдээ
зохион байгуулна.
Адуучдын баяраар адуу маллах арга ухааныг таниулах, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилгоор морь бугуйлдах, эмнэг булгиулах, уурга шүүрэх зэрэг адуучин эрсийн овсгоо самбааг шалгасан тэмцээнүүдийг зохион байгуулдаг.
“Цайдам” жуулчны баазаас зохион байгуулдаг тус үйл ажиллагаанд жил бүр гадаад, дотоодын 800-900 аялагч оролцдог байна.