Хагас шигшээд 14 баг өрсөлдөнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬВолейболын спортын ууган гавъяат дасгалжуулагч А. Доржсүрэнгийн нэрэмжит улсын аварга шалгаруулах өсвөр үеийн гар бөмбөгийн уламжлалт тэмцээн Мандалговь хотод 4 дэхь өдрөө үргэлжилж байна.
Нийт 16 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн 67 баг тамирчид энэ удаагийн тэмцээнд өрсөлдөж байгаагаас хагас шигшээ тоглолтод 14 баг тунаж үлдэх юм.
Одоогоор Хэнтий, Сэлэнгэ, Баянхонгор аймаг, Багануур дүүрэг, Өмнөговь, Ховд, Говьсүмбэр аймгийн Биеийн тамир спортын газар, Дундговь аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн охидын баг, Дархан, Баянхонгор, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын 47- р сургууль, Дундговь аймгийн 4- р сургуулийн хөвгүүдийн баг тус тус хагас шигшээд шалгарсан байна.
Одоо Сүхбаатар, Булган аймгийн хөвгүүдийн багийн тоглолт үргэлжилж байгаа бөгөөд хожсон баг нь хагас шигшээд үлдэнэ.
Ингээд охидын 8, хөвгүүдийн 6 баг хагас шигшээд тоглож, хагас шигшээгээс тус бүр 4 баг үлдэх бөгөөд нөгөөдөр медалийн төлөө өрсөлдөх юм.
Т. Отгонтуяа