СЭЛЭНГЭ: Тариалангийн талбайн хөрсний элэгдэл эвдрэлийг хамгаалах ажлыг үе шаттайгаар хийж байна

ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2025-06-19 11:30:28

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд тариалангийн талбайн хөрсний элэгдэл эвдрэлийг хамгаалах, ялзмагийн хангамжийг сайжруулах ажлыг үе шаттайгаар хийж байна.

 

Тухайлбал тус аймгийн Зүүнбүрэн суманд 13 км, 6 нэгж талбар 600 га талбай, Сайхан суманд 30 км, 36 нэгж талбар 5019 га талбай, Цагааннуур суманд 11 км, 10 нэгж талбар 705 га талбай, Орхон суманд 12 км, 52 нэгж талбар 1115 га талбайг хамруулаад байна.

 

Тодруулбал нийт 7439 га талбайг хөрсний элэгдэл эвдрэлийг хамгаалах, ялзмагийн хангамжийг сайжруулахаар 66.7 мянган ширхэг тарьц суулгац тарьж ойн зурвас байгууллаа.

 

Дээрх ажлыг Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, хувийн хэвшлийн хамтын түншлэлийн хүрээнд үе шаттайгаар хийж хэрэгжүүлж байгаа юм.

Холбоотой мэдээ